THE MONGOLS

The Mongols төслийн танилцуулга 

“THE MONGOLS” төсөл нь монголын өв соёл, үнэт зүйл, өвөг дээдсийн бахархалт түүхээ түгээн дэлгэрүүлэх, түүгээрээ дамжуулан залуу хойч үедээ эх оронч, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дэлхий даяар тархан суурьшсан 50 хот, улс Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад монголчууд болон Монгол орны 21 аймгийн 400 гаруй сум, суурин газар амьдран суугаа Монголчууддаа нийт 250 мянган км замыг туулан хүрч ажиллана. 
Соёлын биет болон биет бус өв, зан заншил, уламжлалт ёс, монгол угсаатны онцлог, түүхэн зураг, баримтыг сэргээж, тайлбар хийж, цуглуулан эмхэтгэж, боловсруулан Орчин үеийн технологи гэрэл зураг, дуу дүрсээр түүх бичин баримтжуулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх болно. 
Бид одоогоор сошиал орчинд  The Mongols хуудсаараа дамжуулан 40 гаруй мянган Монголын түүхэн гэрэл зурганд нэг бүрчлэн тайлбар хийж түгээхээс гадна, “Олноо өргөгдсөн Монгол” 2 боть гэрэл зургийн цомог ном , “The Mongols” англи монгол гэрэл зургийг цомог ном гаргаж амжилттай борлуулсан. Limited edition 999 ширхэг. 
Мөн 300 гаруй богино (reels) ведио бичлэгүүд хийж оруулаад байна.
 Бид сар бүр тогтмол 20 сая – 30 сая хандалтыг тогтмол авч идэвхитэй 368 мянган дагагч 30 мянган гишүүнтэй групп үүсгээд байна. 
Бидэнтэй хамтран ажиллах Үндэсний томоохон аж ахуйн нэгж болон Монголын түмний түүх өв соёлыг дээдлэгч түгээн дэлгэрүүлэгч эх оронч байгууллагуудыг бидний төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. 
Монгол гэсэн бүхэн өнө мөнх оршиг. 

Богд ханы нэр Төвдөөр:
Жавзундамбы агваанлувсан чойжинням данзанваанчиг балсамбуу
Монголоор:
Дээд тэнгэрийн оюуны манлай, номын наран, шашныг баригч эрхт сайн тойн .

Блог, түүхэн зурагнууд тайлбарын хамт

Богд Хаант Монгол Улсын Дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамны тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэд.

Суут Эзэн Чингисийн алтан ураг Сэцэн Хубилай хааны залгамчир. Батмөнх даян хааны 11 хөвгүүдийн хамгийн отгон нь болох Ар Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн сурвалжит язгууртан.
Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Гадаад хэргийг бүгд захирах яамны сайд
Эрдэнэ дайчин Чин ван Минжиддоржийн Ханддорж.

Далай Цэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны сүүлчийн засаг ноён Чингис хааны 28 дахь, Батмөнх даян хааны 14 дахь үеийн Эрдэнэ дайчин чин ван Шадар сайд, Шүүн таслах яамны дэд сайд, дайчин жонон, засаг төрийн жүн ван Намсрайжавын Цогбадрах.

Суут Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан Ар
Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе, Халхын Түмэнхэн номун эзэн, Итгэмжит Эетэй эрх дайчин Сайн ноён хан, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн.

Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай. Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд 1876 оны улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү.

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Цэргийн яамны тэргүүн сайд Далай ван Г. Гомбосүрэн.

 Завхан аймгийн Идэр сумын харьяат “Урт гарт” хэмээх Маамын Лхагва арслан 1933 он. 

Улсын арслан цолтой Жигжидийн Мөнхбат (Төв.Эрдэнэсант), Улсын заан цолтой Хорлоогийн Баянмөнх (Увс.Хяргас) нар түрүү үзүүр булаалдахаар дэвээд гарч байна. Улсын баяр наадам 1965 он.

Бидний анхны бүтээл та бүхний эчнээ мэдэх “Согоо энтертайнмент’’-таас эрхлэн гаргасан “Олноо өргөгдсөн Монгол” гэрэл зургийн цомог хоёр боть ном бөгөөд B4 хэмжээтэй хатуу хавтастай тус бүр 999 ширхэг хэвлэгдээд дууссан болно.
Нэгдүгээр боть: – Чингис хааны алтан ургийн язгууртан мяндагтан тайж нар болон түүний үр хүүхэд гэр бүл алдар гавьяаг 20-р зууны эхэн үеийн түүхэн зураг тайлбараар баримтжуулж намтарчилсан байдлаар харуулсан.
Хоёрдугаар боть: – Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн Нийслэл хүрээ болон нүүдэлчин ахуй амьдрал, шашин сүм хийдийг 20-р зууны эхэн үеийн түүхэн зураг тайлбараар баримтжуулж намтарчилсан байдлаар харуулсан.

Бид энэ удаад гутгаар бүтээл болох  “The Mongols” гэрэл зургийн цомог номоо Үндэсний бөх, Хурдан морины түүхэн зургаар дагнан англи, монгол хоёр хэл дээр хийв. Монгол үндэсний спортын ховор, 400 гаруй үнэт гэрэл зургуудтай зураг нэг бүрчлэн тайлбартай, B4 хэмжээ (25×35см), хатуу хавтастай, 280 нүүртэй, Дэлхийн стандартад нийцсэн, чанар үзэмжийн хувьд музейн түвшний бүтээл юм. Номын дэлгүүрүүдээр болон гадуур худалдаанд зарагдахгүй, маш үнэ цэнтэй алтан үсгээр бичигдэх баримт болон үлдэх болно. Түүх болон түүхэн зураг, Монгол үндэстний биет бус өв соёл болох Үндэсний бөх, Хурдан морины хорхойтнууд, гадаад дотоодын Монгол судлаач эрдэмтэн, элчин сайд, өөрийн үнэнч уншигчид, ирээдүй хойч үедээ зориулан өвлөгдөн үлдэх үнэ цэнийг бүтээв.
Хэвлэлт: Limited Edition 999 хувь, цифр дугаартай
Үнэ: 250,000₮ хүргэлт үнэгүй, хөдөө орон нутагт Монгол шуудангаар илгээнэ. Холбогдох утас: 72300039
Монгол түмний минь мэлмий баясаж, зүрх огшиж, мэдлэг тэлэх болтугай. Чин сэтгэлийн угаас баринтаглан бүтээв.

Бидэнтэй холбогдох утас: 72300039 Email: info@themongol.mn